logo-icon
Сайн дурын дэмжлэг

Биднийг дэмжих

Таны хувь нэмэр бидний инженерчлэл, туршилт, боловсролын үйл ажлыг үргэлжлүүлэхэд шууд тусална. Доорх QR-ыг банкны апликейшнаар уншуулж дэмжлэг үзүүлэх боломжтой.

Доошоо
Шилжүүлэг хийх
Donation QR
Golomt BankГоломт Банк
Дансны дугаар
110015003455180145
Дансны нэрСонирхогчийн пуужингийн техникийн холбоо

Хэрхэн шилжүүлэг хийх вэ?

Доорх гурван алхамыг дагаж аюулгүйгээр дэмжлэг үзүүлнэ үү.

Утасны энгийн камераар биш, банкны албан ёсны апп-аа нээгээд «QR уншуулах» цэснээс уншуулна уу.

  • 01
    Банкны аппаа нээнэ

    Өөрийн данстай холбогдсон албан ёсны апликейшныг сонгоно.

  • 02
    QR уншуулна

    "Шилжүүлэг" эсвэл "QR төлбөр" цэснээс уншуулах горимыг ашиглана.

  • 03
    Дүнгээ шалгана

    Хүлээн авагчийн нэр, дүнгээ зөв эсэхийг баталгаажуулна.

Зарцуулалт

Таны дэмжлэг юунд зарцуулагдах вэ?

01

Төслийн зардал

Түлш, хөдөлгүүр, аэродинамикийн туршилтуудыг аюулгүй, төлөвлөгөөтэй хийхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг хангана.

02

Судалгаа болон хөгжүүлэлт

Пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр, сансрын технологийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжиж, дараагийн үе шатыг бэлтгэхэд тусална.

03

Инженерчлэлийн чадавхи

Багийн гишүүдийн суралцах орчин, хамтарсан ажиллагааг дэмжих бөгөөд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

04

Аюулгүй байдал

Стандарт, зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан орчинд туршилт хийх нь тогтвортой байдлын суурь болно.

APOGEE САНСРЫН ХӨТӨЛБӨР

Эрхэм зорилготойгоо холбогдох нь

Apogee сансрын хөтөлбөрийн үндсэн зорилго нь 8 төрлийн тийрэлтэт цойлуурын системийг зохион бүтээж, туршилт хийн өндрийн амжилтаа тасралтгүй ахиулах байдлаар сансрын хил хязгаар болох Карманы шугамд хүрэх явдал билээ. Ингэснээр ирээдүйд Монгол улсын нутаг дэвсгэрээс сансрын хил хязгаарт хүрэн, шинжлэх ухааны даалгавруудыг хэрэгжүүлэх үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой. Энэхүү хөтөлбөр нь Монголын Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбооны харьяа, ашгийн бус шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр юм.

Бид таны итгэлийг хариуцлагатай зарцуулалтаар хариулна.