logo-icon

NYX

Грекийн шөнийн бурханы нэрээр нэрийдсэн, "I" ангиллын хөдөлгүүр бүхий NYX пуужин бол бидний сансарт хүрэх аяллын эхлэлийн цэг билээ.

Танилцуулга

NYX төсөл нь "I" ангиллын их чадлын пуужин бөгөөд үүний бүтээцэд custom хэмжээтэй хөдөлгүүр бүтээхээс гадна нийлмэл материалыг ашигласнаараа сонирхогчийн пуужингийн техникийн үндсэн шаардлагад нийцсэн, бүтээмж өндөртэй загвар болсон. NYX-ийн хөдөлгүүр нь Калийн-Нитрат болон Сорбитол агуулсан хатуу түлштэй. Дан шүхэр болон электроникийн хавтан бүхий зөөлөн газардуулах систем, дүрс цуглуулах камерыг өөртөө агуулна. Уг төслөөр дамжуулан их чадлын LEVEL 1-ийн гэрчилгээг гүйцэтгэл дээрээ тулгуурлан авсан.

nyx

Үзүүлэлт

Дээд цэг

1300 м

Дээд цэг
gridlight

Дээд хурд

175 м/c

Дээд хурд
gridlight

Импульс

458 н*с

Импульс
gridlight

Хөдөлгүүр

I-ангилал

Хөдөлгүүр
gridlight
detail
nyx

Урт

1.1 метр

Диаметр

90мм

Масс

3.5 кг

Түлш

KNSB

Материал

Carbon fiber

Авионик систем

Apogee eggtimer

Дэд системүүд

Бүтээц icon

Бүтээц

Бүтээцийн баг нь пуужингийн их биеийг загварчилж, fiberglass нийлмэл материалаар бүтээх, сэрвээ, урд хошуу, хөдөлгүүр тогтоох цагираг, холбогч хоолой зэргийн эзэлхүүний зохистой харьцааг тооцоолон загварчилж, пуужинг нисэх үеийн агаарын эсэргүүцэл хамгийн бага байх загварын дагуу бүтээдэг. Ийм төрлийн их биеийн хийцлэл нь механик бат бөх чанар сайтай байхаас гадна хөнгөн байна.

Хөдөлгүүр icon

Хөдөлгүүр

Их чадлын I ангиллын хөдөлгүүрийг бүтээхдээ ашиглаж буй түлшний химийн найрлагад харгалзах импульсийг гаргаж чаддаг байхаар загварчилж, хөдөлгүүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөдөлгүүр ажиллаж байх үеийн даралт температурыг тэсвэрлэдэг байхаар бүтээнэ.

Зөөлөн газардуулах систем icon

Зөөлөн газардуулах систем

Recovery system буюу зөөлөн газардуулах систем нь пуужинд байрлах электроникийн жижиг хавтан, тэсрэх нунтаг, цахилгаан асаагч, шүхэр болон галд тэсвэртэй хучлаг зэргээс бүрдэнэ. Даралтын мэдрэгчээр пуужинг өндөрт гарсан үед автоматаар шүхэр задалж пуужин зөөлөн газардана.

Түлш icon

Түлш

Калийн-Нитрат болон Сорбитол суурьтай химийн хатуу түлшийг ашиглан 43мм-ийн диаметр бүхий хөдөлгүүрээр тодорхой импульс үзүүлэн 1000 орчим метр өндөрт гарах чадалтай түлшийг бүтээх бүхий л үйл явцыг хамарна.

Статик тест icon

Статик тест

Хөдөлгүүрийн статик тест хийх нь хөдөлгүүрийг компьютер загварчлалын дагуу найдвартай ажиллаж байгааг дан ганц хэмжихгүй бөгөөд тестний хөдөлгүүрийн хүч хэмжих төхөөрөмжөөр хөдөлгүүрийн шатах үеийн нийт импульсийг хэмжин авч онолын тооцоололтой харьцуулж болох өгөгдлийг цуглуулах зорилготой.

Авионик – камер icon

Авионик – камер

Пуужингийн хөөрөх үеийн дүрсийг цуглуулах зорилготой масс болон овор хэмжээ багатай камерийг суурьлуулж өгсөн.

Галлерей

Буцах

Төслүүд

Дараагийн

Wonder

Инженерүүдийг урьж байна

Монголын сансрын гарцыг бидэнтэй хамт бүтээцгээе

Бид дэлхийгээс 100 км өндөрт орших Карманы шугамд хүрэх чадвартай хатуу түлштэй пуужин зохион бүтээж, үйлдвэрлэж байна. Сансрын инженерчлэлийн хязгаарыг тэлж буй чадварлаг инженерүүдийн багт нэгдээрэй.

horizon